Меню сайта
Мини-чат
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 1
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Мой сайт Понедельник, 20.11.2017, 03:03
Приветствую Вас Гость | RSS
 
 
Главная » 2013 » Декабрь » 28 » Бронхит ханиалга эмчилгээ :: Архаг бронхит эмчлэх
15:01

Бронхит ханиалга эмчилгээ :: Архаг бронхит эмчлэх





Бронхит ханиалга эмчилгээ

Огноо: 2008-03-21 16:23:00

Уушигны гуурсан хоолойн vрэвслийг бронхит гэж нэрлэдэг. Бронхит нь цочмог, архаг 2 янз байна. Архаг бронхит нь байнга дахих хандлагатай байдаг.

Шалтгаан:
Цочмог бронхитийг амьсгалын замын халдварууд vvсгэдэг. Эхлээд хамар, залгиурын vрэвсэл байснаа сvvлдээ халдвар доош сууж гуурсан хоолойг гэмтээж цочмог бронхит vvсдэг. Заримдаа амьсгалын замын халдвар araap дуслын замаар бус, хоёрдогчоор халдвар тvгэх явдал ч байдаг. Євчин vvсгэгч нь нян, вирусvvд байна. Цочмог бронхит євчнєєр євчлєх эрсдэлтэй хvмvvс гэж байна.
Vvнд:
- єндєр настан, нярай, бага насны хvvхэд
-Тамхи татдаг хvмvvс
-Зvрх судас, уушигны архаг євчтэй хvмvvс

Архаг бронхит нь удаан vргэлжилдэг. Цэртэй ханиана. Онош тавихад цэрийг шинжлэх нь чухал. Архаг бронхитийн vед цэртэй ханиад наад зах нь 3 cap vргэлжилдэг. Архаг бронхитийг уушигны архаг бєглєрєлт євчин гэж нэрлэдэг тохиолдол ч бий. Уушиг тэлэгдэх євчин гэж заримдаа нэрлэдэг. Гэхдээ энэ євчин арай єєр ангилалд ордог. Уушигны архаг євчний vед амьсгалахад тєвєгтэй явсаар нэг мэдэхэд явж, хєдєлж чадахаа байна. Ийм євчтєнд нэмэлт хvчилтєрєгч хэрэгтэй болдог. Тамхи татах, удаан хугацаагаар идэвхигvй тамхичин явах зэрэг нь архаг бронхит vvсэх нєхцлийг бvрдvvлдэг. Євчний хvнд хєнгєн нь хир удаан тамхи татсанаас шалтгаалдаг. Дараах зvйлvvдээс шалтгаалж бронхит євчин хvндэрдэг.

Vvнд:
агаарын бохирдолт, утаа униар, тоос шороотой ажлын хvнд нєхцєл, халдвар, харшил гэх мэт нєхцлvvдээс бронхит улам хvндэрдэг.

Шинж тэмдэг
-Цэртэй ханиана, цэрний єнгє шар ногоон байвал нянгийн халдвар болох нь тодорхой
-Амьсгаадах, амьсгал давхцах, биеийн хvчний ажил хийх, зvгээр явж хєдлєхєд хvртэл амьсгаадна
-Цээж хэржигнэнэ
-Бие суларна
-Халуурна
-Цээжээр євдєнє
Цочмог бронхитийн дараа хэдэн долоо хоног хуурай ханиана. Мєн євчин хvнд vед гар хєлийн vзvvр хєхрєх, хєл хавагнах зэрэг шинжvvд ажиглагддаг.

Сорил, шинж тэмдэгvvд
-Уушиг чагнахад хэнгэргэн дуутай
- Харахад хэвлийгээрээ амьсгална
-Амьсгалын багтаамжийн сорил шинжилгээ чухал ач холбогдолтой
-Судасны хvчилтєрєгчийн хангамжийг тодорхойлох багажийн шинжилгээг зарим газар хийдэг
-Артерийн цусны хийг шинжлэх арга байна.
-Рентген шинжилгээ
-Цэрний шинжилгээ

Вирусээр vvсгэгдсэн цочмог бронхитийн vед антибиотик эмчилгээ хийхгvй.
Цочмог бронхит нь долоо хоног орчим vргэлжилдэг. Дараах эмчилгээ хийнэ:
-Аспирин буюу тиленол ууж халуун бууруулна
-Ажил, сургуульд явахгvй, хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй
-Их хэмжээний шингэн ууна

-Тамхи татахыг хориглоно.
Хэрвээ дээрхи арга хэмжээг аваад биеийн байдал сайжрахгvй бол утлага хийнэ. Хvчилтєрєгч хангалттай єгєхийг бод. Цэвэр агаар жинхэнэ эм болно. Гэхдээ даарч болохгvй. Нянгийн халдвар хавсарсан буюу нянгийн халдвараар цочмог бронхит vvссэн бол антибиотик хэрэглэнэ. Архаг бронхитийн эмчилгээ ялгаатай. Хамгийн гол нь тамхи татдаг бол тvvнийг хаях нь чухал. Тамхи татдаггvй бол тамхинаас хол явах хэрэгтэй.
-Бохир,утаатай агаарт байж болохгvй
-Пневмококкийн вакцин хийлгэнэ
-Амьсгалын дасгал юунаас ч илvv чухал.
-Эмийн эмчилгээ хvн бvрт єєр єєр боловч ерєнхийдєє биеийн эсэргvvцлийг сайжруулах чанартай хоол унд хэрэглэх, цэр ховхлох, мєгєєрсєн хоолойны агшилтыг намжаах, нянгийн эсрэг, тайвшруулах эмийн эмчилгээг эмчийн заавраар хийнэ.

Та ямар vед зайлшгvй эмч дуудах хэрэгтэй вэ?
-Цустай цэрээр ханиах
-Халуурч, чичрэх
-3-аас дээш хоног бvлээрэх
-Эвгvй vнэртэй цэр гарах
-Амьсгал давхцах, цээжээр євдєх
-Та угаасаа уушиг, зvрхний ямар нэгэн халдварт євчинтэй бол
-Та олон хоногоор ханиаж байгаа бол эмчид vзvvлэх зайлшгvй хэрэгтэй.

Тавилан
Цочмог бронхитийн дараа 7-10 хоног тайван бус байна. Ам хуурайшна, ханиана, бие тавгvй байна. Хуурай ханиад зарим vед хэдэн сараар ч vргэлжилнэ. Ємнє нь архаг євчний суурьтай хvмvvс удаан эдгэрдэг. Архаг хэлбэрт шилжих нь элбэг. Эмчилгээг аль болох эрт эхлэх нь євчний тавиланд сайнаар нєлєєлнє. Гарч болох хvндрэлvvд Уушигны vрэвслээр хvндрэх тохиолдол бий. Архаг бронхиттой хvмvvс амьсгалын замын халдвар тусах магадлал єндєр байдаг.

Хамгийн тvгээмэл хvндрэлvvдэд:
-Зvрх уушигны дутмагшил
-Уушиг тэлэгдэх євчин
-Бага эргэлтийн даралт ихсэх зэрэг эмгэгvvд орно.

БРОНХИТООС СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН АРГЫГ ТА БОДОЖ ОЛНО УУ?
-Цэвэр агаар хамгийн чухал
-Гараа сайн угаах
-Тамхи татахгvй байх
-Тамхи татаж байгаа хvний дэргэд байж болохгvй
-Пневмококкийн вакцинд хамрагдвал зvгээр
-Хvйтэнд даарч хєрєхгvйгээр дулаан хувцаслах
-Чанартай сайн хоол, унд хэрэглэх
-Єєр юу байж болохыг Та гэр орондоо ярилцана уу?

Дугаар 01,2008
Эрvvл мэнд сонин


Источник: www.olloo.mn
Просмотров: 344 | Добавил: tornest | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Декабрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Copyright MyCorp © 2017
    Бесплатный хостинг uCoz